Олон улсын хоккейн хобооны шаардлагын хангахуйц, жилийн 4 улиралд ашиглахаар
тоноглогдсон бүрэн хучилт бүхий 2 давхар, 68.7х59,85 м-ийн харьцаатай, 14,5 м-ийн өндөртэй,
500 хүний суудлаас багагүй спорт ордонг төлөвлөнө. Төлөвлөлтийн хувьд тамирчлын хувцас
солих 4 өрөө /баг тус бүрт 80 м2 аас багагүй, дасгалжуулагчийн 4 өрөө, техникийн бэлтгэл хангах
4 өрөөтэй байх, мөсний машины өрөө,тамрчдын шүршүүр саун, шүүгчийн өрөө, оффисын өрөө,
ажилчдын өрөө, лед дэлгэц болон дуу, шум, апартурын өрөө, техникийн өрөөнүүдийг стандарт
нормын дагуу төлөвлөх, тэшүүр хадгалах өрөө, эмчийн өрөө, бялдаржуулах тэнхим, сургалт болон
хурлын өрөө, агуулах, хоолны газар, хяналтын камерынн өрөө, дэлгүүр, лифттэй байх, тоглолт үзэх
вип өрөө гэх мэт өрөө тасалгаануудыг төлөвлөнө. Гадна үзэмжний хувьд орчин үеийн шийдлийг эрэлхийлсэн.