Төслийн зорилго
Төслийн зорилго нь олон жил орхигдсон ДЦС-3-ийн 9-р зуухны бүх халах гадаргуу, өрлөг дулаалга, туслах тоноглолын хамт шинэчлэн сэргээв засварлах явдал юм. Ингэснээр ДЦС-3-ийн шинээр суурилуулжж буй 50МВ-ийн хүчин чадалтай турбинийг уураар хангах буюу станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВ-аар нэмэгдүүлэх боломжийг бий болгосон юм.
Төслийн товч танилцуулга
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэглээг найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор хэрэгжүүлж буй Засгийн газрын Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Эрчим хүчний салбарт ДЦС-3-ийг 50МВ-ийн трубин суурилуулж хүчин чадлыг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан 9-р зуухыг сэргээн засварлах аждыг хийж гүйцэтгэсэн.
Гүйцэтгэсэн ажил үүрэг
Ричвелл инженеринг ХХК нь тус төсөлд захиалагчийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэхээр оролцсон бөгөөд зуухны механик, цахилгаан, автоматжуулалтын угсралтын ажилд холбогдох стандарт, норм журам, чанарын шаардлагын дагуу хяналт тавих, төслийн барилга угсралтын ажлын график хуваарийг хянах, техникийн эрсдэлийг багасгах, барилга угсралтын ажлын алдаанаас сэргийлэх, зэрэг ажлуудыг төслийн бэлтгэл шатнаас хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.
Захиалагч
Эрчим Хүчний Яам, Дэд Бүтэц Эрчим Хүч Төлсийн нэгж
2013 – 2014 он