+976 11311425
Холбоо барих
0.1-100МВт-ын эрчим хүчний эх үүсвэрийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, 0.7-40 кгх/см2 болон түүнээс дээш даралтат зуухны ТЭЗҮ, ажлын зураг төсөл боловсруулах ажлыг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, норм дүрэм, холбогдох мэргэжлийн байгууллага болон төр захиргааны байгууллагаас гаргасан тушаал, зааврын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
Орон сууц, Олон нийт, иргэний барилга болон үйлдвэрийн барилгын эх загвар зураг, ажлын зураг төслийг Монгол улсад мөрдөж буй стандарт, норм, дүрмийн дагуу боловсрууж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн хяналт зөвлөгөөгөөр хангана.
Барилга байгууламжийн гадна болон дотор цахилгаан хангамж, 0.4кВ-с 110кВ хүртэлхи хүчдэлийн түвшний дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын зураг, авто зам, гадна зам талбайн тохижилтын гэрэлтүүлгийн ажлын зургийг хийж гүйцэтгэж байна.
Хот суурин, орон сууц, үйлдвэр барилга байгууламжийн хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах зориулалт бүхий ус хангамж ариутгах татуургын системийг бид чанар стандартын дагуу бүтээн нийлүүлэх боломжтой
Төвлөрсөн дулаан хангамжийн системийн хүрээнд дулаан дамжуулах төв, 1 болон 2-р хэлхээний дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийн халаалт агаар сэлгэлтийн систем, түүний дагалдах тоног төхөөрөмж технологийн цогц шийдэлийг тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөлт гаргана.
Техник эдийн засгийн үндэслэл, /зураг төсөл/ зохиох, зөвлөх үйлчилгээний хүрээнд бид дараах үйлчилгээг үзүүлэх боломжтой