Баруун Урт дулааны станц нь 13 Гкал/ц хүчин чадалтай бөгөөд КОИКА-н
буцалтгүй тусламжийн хүрээнд Солонгосын Даесунг Глобал Нетворк,
Дова Инженеринг, Солонгосын Дулааны Шугам Сүлжээ Корпораци 2013
онд барьж байгуулсан. Төслийн дараах үзлэг шалгалтыг КОИКА болон СДШСК хамтран хийсний дараа станцын үнс дамжуулах систем, галын
усны систем, болон станцын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг
сайжруулах чиглэлээр арга хэмжээ авахаар шийдсэн.