Ричвелл Инженеринг ХХК нь 2012 онд эрчим хүч,уул уурхайн дэд бүтэц,
үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн инженеринг, зураг төсөл гүйцэтгэх,
зөвөлгөө өгөх, төслийн удирдлага, барилга угсралт, материал тоног
төхөөрөмж нийлүүлэлт зэрэг ажил үйлчилгээ үзүүлэх зорилготой байгуулагдсан. Байгуулагдсан цагаас эхлэн өөрийн туршлагатай
мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын ур чадвар,
орчин үеийн шинэ техник технологийг ашигласан инженерингийн
цогц шийдэлийг санаачлах, зураг төсөл боловсруулах,
тоног төхөөрөмжийг нийлүүлэх, барилга угсралтын ажил
гүйцэтгэх, хүлээлгэн өгөх гэсэн бүрэн үйлчилгээг үзүүлж ажиллаж байна.