Ричвелл Инженеринг ХХК-ийг сонгох шалтгаан

Бид 2012 онд байгуулагдсан цагаасаа эхлэн өсөн дэвшиж байгаа ба ажилтан хамт олноо өндрөөр үнэлж ажилтан бүрт өөрийгөө нээн илүү ихийг сурч боловсрон, өсөн дэвших боломжийг бүрдүүлж ирсэн. Мөн түүнчлэн ая тухтай ажлын таатай орчинд эерэг хандлага, бүтээлч эрмэлзэлтэй, нөхөрсөг, найрсаг мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Усан хангамж, ариутгах татуургын ажлын зураг төсөл гүйцэтгэх

Tавигдах шаардлага:

  • Холбогдох мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх
  • Ажлын зураг төсөл боловсруулж байсан бол давуу тал болно
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай байх
  • AUTOCAD болон бусад програм дээр ажилладаг байх
  • Багаар ажиллах чадвартай, хариуцлагатай
  • Өөрийгөө хөгжүүлэх, тууштай ажиллах сонирхолтой

Бидэнтэй хамтарч ажиллахыг урьж байна.