Улаанбаатар хот, 110/10 кВ-ын 2х40 МВА чадалтай “ХҮЧИТ ШОНХОР” Дэд станц, Цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралт

Төслийн товч танилцуулга

Төслийн зорилго нь Улаанбаатар хотын Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 20 мянган айл өрхийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу 110/10кВ-ын 2х40МВА чадал бүхий Хүчит Шонхор дэд станцыг барьж байгуулах явдал юм. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын 20 мянган айл өрхийг 4кВт хүртэлх цахилгаан халаагуураар халаах боломжийг олгож Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм. Ричвелл инженеринг ХХК нь ЦДҮС ТӨХК-тай түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээ байгуулж 9 сарын хугацаанд барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Гүйцэтгэсэн ажил үүрэг

110/10кВ-ын 2х40МВА трансформатор бүхий дэд станцын зураг төсөл, материал тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралт, туршилт тохируулгын ажил хийж Эрчим хүчний системд залгагдсан. Төслийн хүрээнд анхдагч талд 110/10 кВ-ийн хүчний трансформатор, хийт таслуур, хуурай салгуур, гүйдэл хүчдэлийн трансформаторууд, 10 кВ-ийн ячейк хоёрдогч талд БНХАУ-ийн NARI electric группийн иж бүрэн реле хамгаалалтын систем, СКАДА хяналтын төхөөрөмж, тоолуурын нэгдсэн систем, агаарын шугамын үндсэн хамгаалалтад АНУ-ын SEL-411L төрлийн 4 төгсгөлийн реле хамгаалалтыг Монгол улсад анх удаа нэвтрүүлж тойрог сүлжээний 6 дэд станцад шинээр суурилуулан туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Захиалагч

Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК 2018 – 2019 он

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ТӨСЛҮҮД