+976 11311425
Холбоо барих
PCS-978 нь төрөл бүрийн хүчний трансформатор буюу олон ороомогт трансформаторууд, авто-трансформаторууд, шунт реакторуудад хэрэглэх трансформаторын бүрэн хамгаалалтын схем, удирдлага хяналтын шийдэлийг цогц байдлаар хангадаг. Энэ нь нэг-дундын таслуурт /схем “3/2”/ ба тойрог системийн таслуурын ашиглалтанд хэрэглэхийн тулд 36 хүртэлх гүйдэл / хүчдэлийн оролтыг нэгтгэдэг.
PCS-978S Трансформаторын хамгаалалт нь хоёр ба гурван ороомогт трансформатор (6 хүртэл салбар), авто-трансформаторын шаардлаганд зориулж ямарч хүчдэлтэй төрөл бүрийн трансформаторын бүрэн схемийн хамгаалалт, хяналт удирдлагын үүрэг гүйцэтгэнэ.
PCS-974 нь трансформаторын цахилгаан бус хамгаалалтанд зориулагдсан өндөр чадлын 16 дискрет оролттой таслах/дохиолох боломж бүрдүүлсэн туслах реле хамгаалалт юм. Энэхүү хамгаалалт нь найдваржилтыг дээшлүүлж цахилгаан соронзон интерференц (EMI) нөлөөг бууруулсан хийцлэлтэй. Ерөнхийдөө технологийн механик реле хамгаалалтад ороомгийн температурын реле болон тосны температурын реле, үндсэн хийн реле багтдаг. Энэ релег трансформатор ба генераторын хамгаалалтанд ашиглаж болно.
PCS-9671 нь хоёр ороомогт трансформаторт зориулсан компакт тоон реле юм. Үүнийг реактор эсвэл шинийн гүйдлийн дифференциал хамгаалалтад ашиглаж болно. Үүнийг реакторын хамгаалалтанд ашиглахаас гадна нэг-дундын таслуурт (схем “3/2”) систем шинд ердийн дифференциал гүйдлийн хамгаалалт болгон ашиглаж болно. Мөн гүйдлийн хоригтой-барих элементтэй дифференциал хамгаалалт, гүйдлийн отсечк дифференциал хамгаалалт, газардлагын дифференциал хамгаалалтыг багтаасан.