Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа

Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр боллоо. Хуралдаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сайдын зөвлөлийн гишүүд – Дэд сайд Т.Гантулга, сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Даваасүрэн, Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Р.Ганжуур, Монголын Эрчим хүч, Геологи, Уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал нар оролцов. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний 2019 оны жилийн эцсийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн,Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн 2019 оны жилийн эцсийн биелэлтэд  хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, Өргөдөл гомдлын 2019 оны  жилийн эцсийн шийдвэрлэлтийн талаарх тайланг тус тус сонсож, хэлэлцлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ТӨСЛҮҮД